Sunday, March 14, 2010

Зүүд


Тас xаранxуй шөнийн тэнгэрт гялалзах оддын зүг зүүдэндээ би явлаа
Тэнд надаас өөр хэн ч алга хэн нэгнийг xайсаар ганцаараа зугаалнаа
Юу ч xүсэxгүй юу ч бодоxгүй ганцаараа зугаалнаа
Зөвxөн чиний туxай л бодоxгүй л байж чадаxгүй ээ

Зүүдэндээ би нислээ чамтайгаа xамт нислээ
Бодлоо өөрийн ч биш xэн нэгнийг xайрлаxдаа чамайгаа зүүдэллээ

Гэрэл цацруулсан xотийн гудамжинд шөнжингөө ганцаараа алxалаа
Тэнд надаас өөр хэн ч алга хэн нэгнийг xайсаар ганцаараа зугаалнаа
Хэнийг ч xүлээхгүй хэнээр ч заалгахгүй ганцаараа зугаалнаа
Эндээс чамайг зүүдлэхгүй байж чадахгүй ээ

Чи айдаг уу ?




Алдахаас Чи айдаг уу?

Гүү бол чи айх хэрэгтэй
Чи нэг алдсанаас болж хайртай хүнээсээ бүр мөсөн хагацах болно.
Чи айжийнуу Алдахаас Би лав айжийн
Хагацахаас чи айдаг уу?
Гүү бол чи айх хэрэгтэй
Чи өөрийхөө алдаанаас болж тэрнийгээ алдсан чи чи чи л буруутай гэсэн бодлууд чамайг хэзээ ч орхихгүй чи насаараа шаналах болно
Чи айжийнуу Хагацахаас Би лав айжийн
Шаналхаас Чи айжийнуу?
Гүү бол чи айх хэрэгтэй
Чи хүсдэг чи мөрөөддөг байсан тэр бүхэн чинь шаналал болж чи үхэхээс өөр аргагүй болно
Чи айжийнуу Шаналхаас би лав айжийн
Үхэхээс чи айдаг уу?
Гүү бол чи айх хэрэгтэй
Чи дахиж хайртай болон дотны хүмүүсээ хэзээ ч харж чадахгүй болно
Чи үхэхээс айжийнуу би лав үгүй ээ

Saturday, March 13, 2010

Чамд баярлалаа



Би хүсээгүй байхад миний гинж өөрөө тасрах шахав би маш их айсан сандарсан
Хэдий энэ гинж намайг яг энэ байранд минь хүлж дээш нисэхийг минь хорьж байгаач
Би энэ гинжнээсээ салмааргүй байна
Намайг яг энэ байранд минь хүлж байдагт чинь баярлалаа

Tuesday, February 9, 2010

Р. Чойном(ЖАРГАЛ)



ЖАРГАЛ

Хүчит амьдралын их дэвжээнд

Хүчин буурай энэхэн насанд
Хүслийн боол болж явахад
Хүний жаргал мөн ч олон янзаа.

Сайн морийг унаж
Салхи шиг явах нэгэн жаргал байхад
Сайхан бүсгүйн аашинд
Сархад шиг хөлчин суух нэгэн жаргал бас бий.

Өчүүхэн бараан амрагаа
Өндөр цагаан гэж бодож явах нэгэн жаргал байхад
Өчнөөн хүүхэд бужигнуулаад
Өөрөө дунд нь дарагдаж суух бас нэгэн жаргал байна.

Гэтэл морь ч үгүй, нохой ч үгүй,
Гэргий ч үгүй, хүүхэд ч үгүй
Гэр орон ч үгүй, засаг ч үгүй
Цагаан зээр шиг явах нэгэн жаргал байдаг.

Yгүй бол хэн ч хамаагүй нэгэнтэй
Yнсэлдэж муурын зулзага шиг эрхэлж
Yхлээ хатлаа гэж тунирхаж
Yсээ цайтал балчир мэт явах бас нэгэн жаргал байна.

Арай гэж олдсоноо хүнд тарааж
Архи дарсаар бусдыг дайлж
Амьтныг ганц удаа ч бол баярлуулахын тулд
Алд биеэ цөлмөж явах нэгэн жаргал байнам.

Хайртай гэснээс өөрөө зугтаж
Харь холын хүнд сэтгэл алдаж
Хаа хэзээ ч бүтэхгүй юмны төлөө
Хатаж санааширч явах бас нэгэн жаргал байна.

Өдөр шөнөгүй унтдаг жаргал
Өглөө үдэшгүй согтдог жаргал
Өөрийгөө хуурдаг жаргал
Өрөөлийг шулдаг жаргал
Өчнөөн төчнөөн жаргал …
Хүйтэн жаргал, халуун жаргал
Хүсмээр жаргал, хүсмээргүй жаргал
Хүн байтлаа мал шиг явах жаргал
Аяа жаргал юутай олон бэ ?

Энэ олон жаргалыг
Эдлэх гэж хүсэж яваа хүн цөм жаргалтай.
Эдлээд ханасан хүн бүгд зовлонтой.
Эцэстээ зовлонгүй жаргал хорвоод байсангүй.



Аугаа их өчүүхэн хоёр
Амраглан нөхцөх дуртай.
Өчүүхнийгээ агуу их нь
Өхөөрдөн өрөвдөнө.

Агуу ихдээ өчүүхэн нь
Айн биширнэ.

Их бага хоёрын завсарт
Инээдэмтэйгээр үрэгдэх вий гэж
Дунд зэргийнх нь амиа бодно.
Дув дуугай зайлан одно.

Орчлонд дунд зэргийнхэн
Овойх ч үгүй хотойх ч үгүй
Их бага хоёрын үлдээснийг
Идэж явдаг жамтай.



Өвлийн эхний цас сэм сэмхэн сэрвэгнэв
Өмнөд нутгийн салхи сэвс сэвс эрвэгнэв
Өтгөн дэрсний толгой сэрвэс сэрвэс бэрвэгнэв.

Торх сав шиг авгай аргал авчрахаар майраганав
Томдсон гуталтай жаал араас нь даган тайрганав.
Тогоруу шиг зэгзгэр охин аашлан загнан сайрганав.

Р. Чойном(АРХИ)



АРХИ

Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг

Урьсан зочилсон айлууд
Уу хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи

Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол гучин найман градус
Аашийг нь хэлэх юм бол гучин найман алдаа
Аядуухан хэлэх юм бол гучин найман нас
Ахиухан хэлэх юм бол гучин найман үхэл !

Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн
Улайж халах үедээ би хамгийн баян
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй нөхөд ч үгүй
Ухаан бидэн хоёр бие биенээ олохгүй.

Р. Чойном (ГАНЦААРАА ЭР ХYН)



Р. Чойном (ГАНЦААРАА ЭР ХYН)

Yе vе нижгэнэдэг чив чимээгvй єрєє
Yvдэн дээр нь ирдэг олон зочны
Yлдээсэн элдэв тэмдэг
Yнгэгдсэн шалны таархан….

Угаагаагvй удсан шал
Услаагvй удсан цэцэг
Унтарсан зуух шиг ор дэр
Урьдын тансаг сvмийн балгас шиг гал тогоо …

Тамхины бохь ханхалсан ширээ
Тарааж хаясан сонин сэтгvvл
Талхны хатсан vртэс(нэгэн хоёр удсан зvсэм)
Таваг дээр хуучирсан шар тосны vлдэц…

Олон халаасан зэлгээн цай
Ойрмогхон долоо хоногт хиамыг
Огтолж байсан хутга,
Оёортоо ёотонгийн хогтой дийз …

Угаагаагvй дотуур хувцас
Удсан шєлний эхvvн vнэр
Ханан дээр ялаа алсан мєр
Хайчилж наасан хvvхний зураг…

Сvрт хэрvvлийн vеэр нэгэн цагт
Сvйрсэн толины хэлтэрхий
Ємнє нь савангийн хєєсєнд зууралдаж
Єнгєє алдсан сахлын машин …

Цай давс гоймон авах тухай
Цаасан дээр тэмдэглэсэн бичиг
Цаана нь vнэнч хань болсон ганц тvлхvvр
Цаг … арав хагас
- “ Одоо босъё доо “

Sunday, February 7, 2010

..... XD

Чи тэнгэрээс асгарах ширүүн борооны
Над дээр унасан ганцхан дусал
Чи тэнгэрээс будрах цагаан цасны
Алган дээр унасан ганцхан ширхэг
Чи энэ хорвоогийн нэг хэсэг
Чи чимэглээгүй цэцгийн нэг ширхэг
Чи надруу тусах нарны цацраг
Чи намайг хөгөлсөн гитарийн аялгуу